Энэ 7 хоногт ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮДИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан чуулганы нээлтийн дараа "А" танхимд;
- Улсын Их Хурал дахь "МАХН-МҮАН"-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан чуулганы нээлтийн дараа "В" танхимд;
- Улсын Их Хуралд Монгол ардын намаас сонгогдсон гишүүдийн хуралдаан чуулганы нээлтийн дараа "Б" танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний Даваа гарагт:
- Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;
- Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд.
10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
- Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 02-ны Мягмар гарагт:
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
10 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас "А" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 01, 04, 05-НЫ ӨДӨР /ДАВАА, ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 01-ний Даваа гарагийн 10.00 цагаас:
· Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы нээлт.
10 дугаар сарын 04, 05-ны Пүрэв, Баасан гарагийн 10.00 цагаас:
- Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/;
- "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын Д.Тэрбишдагва нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- "Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Vip76.mn