2012.09.10

"Саусгоби Ресорсез" удирдах зөвлөлөө халаа сэлгээ хийжээ

ТУЗ-ийнхөө таван гишүүнийг сольсон байна. "Оюутолгой Ресорсез" буюу хуучнаар "Айвенхоу Майнз" компанийн гүйцэтгэх захирал Кей ПристлигТУЗ-ийн даргаар томилсон бол есдүгээр сарын 3 буюу енгөрсөн даваа гаригт ажлаа өгсөн Эдвард Флад, РобертХансон, Петер МередитХин-тон, Брет Солт, Келли Сандерс нар удирдах зөвлелийн гишүүн болжээ. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн Цагаан толгойн ордоо "Модун Ресорс"-т худалдах гэрээ цуцлагдсаны дээр Хятадын төрийн өмчит "Чалько" 926 сая ам.долларын саналаа буцаасан нь ийн сэлгээ хийхэд хүргэсэн бололтой. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн байгаа бөгөөд "Чалько"-гийн саналтай холбоотойгоор олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосноос хойш хувьцааны үнэ илүү их унаж эхэлсэн юм. Харин "Чалько" саналаа буцааснаар тус компанид дахин сэргэх боломж гарч ирж байна гэж "CEF Holding''-ийн гүйцэтгэх захирал Уоррен Гилман "CNBC" телевизэд ярьсан байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.