Нийслэлийн шүүх дээр Ц.Нямдорж ялагдаж, Х.Баттулгаас уучлалт гуйхаар боллоо
УИХ-ын гишүүн Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын асуудлаар нийслэлийн шүүх өнгөрсөн баасан гаригт хуралдаж шийдвэр гаргажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд "Сайд ба сэтгүүлч" ярилцлагад орохдоо ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан тухай гүтгэлгийн чанартай мэдээлэл тараасан.
Энэхүү мэдээлэл нь илт худал хуурмаг, гүтгэлгийн чанартай байсан тул ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүү-хэд гомдол гаргасны дагуу Хан-Уул дүүргийн шүүх Х.Бат-тулгын нэр төрийг сэргээсэн шийдвэр гаргаж, Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан юм.
Гэтэл Ц.Нямдорж нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүү-хийн шийдвэрийг хэвээр баталсан байна.