2012.05.23
Д.Батхуягийн хэрэгт Д.Зоригт сайд татагдах уу
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, энэ сарын 7-ноос сэжигтнээр тооцон Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан билээ. Сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа Д.Батхуяг мөрдөн байцаалтын явцад өөрт нь үүсгээд байгаа хэрэгт Төрийн ордонд сууж байгаа 10 гаруй хүн холбогдоно хэмээн мэдүүлэг өгсөн тухай яриа байна. Үүний нэг нь ЭБЭХ-ний сайд Д.Зоригт байж магадгүй гэнэ. Д.Зоригт нь тухайн үед уул уурхайн лицензийн асуудлыг зохицуулах комиссыг ахалж байсан гэсэн мэдээлэл байдаг. Түүнийг огцруулах асуудал ч дахин дахин тавигдаж байсан. Огцруулах үндэслэлийн нэг нь УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, лиценз олголт эмх замбараагүй, салбарын яам, агентлаг хууль хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа явдал гэж онцолсон байдаг.
АМГ-ын дарга асан Д.Батхуягийг зөвхөн энэ удаа шалгаж эхлээгүй, өнгөрсөн оны сүүлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 264 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгт татан шалгаж байсан ч прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм. Д.Батхуягийг 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгаж байсан. Энэ удаад ч дээрх хэргүүдийг нь сэргээн шалгаж байгаа аж. Түүнд холбогдоод буй 192 зөвшөөрлийн хэрэгт Төрийн ордон, салбар яамнаас нь шалгагдах хүн нэлээдгүй гарах сураг байна. Дашрамд дурьдахад, улс орон даяар эрэн сурвалжлагдаж буй АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт тайга руу оргосон гэх мэдээлэл Төрийн ордноор нэг тархжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.