Ноосны урамшуулалд 9.8 тэрбумыг өгчээ
2012.05.29

Ноосны урамшуулалд 9.8 тэрбумыг өгчээ

“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолоор 300.0 /гурван зуун/ тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг зөвшөөрсөний дагуу тус яамнаас Сангийн яамтай хамтран Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журмыг батлуулсан.

Энэ жил 21 аймгийн 229 сум, нийслэлийн 2 дүүргийн нийт 32.977 малчин, мал бүхий этгээдийн хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.849 тэрбум төгрөгийг сумдын Төрийн сангаар дамжуулан малчин тус бүрийн хүний хөгжлийн дансанд шилжүүлэх замаар олгоод байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.