Ноос, ноолуур
2012.02.08
Малчид ноосны урамшууллаа авч эхэллээ
УИХ өнгөрсөн хавар 300 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. 300 тэрбум төгрөгийн бондын 150 тэрбумыг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд, 100 тэрбумыг ноолуурын салбарт, үлдсэн 50 тэрбумыг үндэсний компаниудад ноосоо тушаасан малчдад урамшуулал хэлбэрээр олгохоор болсон билээ.
Засгийн газрын тогтоолоор малчид нэг кг тэмээ, хонины ноос тутамдаа 2000 төгрөгийн урамшуулал авахаар болсон юм. Харин үйлдвэрүүд саяханаас ноос, ноолуураа авч эхэлжээ.Төв аймгийн хувьд 22 сумын 2462 малчин өрхөд 966.7 сая төгрөгийн урамшууллыг сумдын төрийн сангаар дамжуулан малчдын хүний хөгжил сангийн дансаар нь шилжүүлэн өгч эхлээд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.