2012.03.30
Ноолуурын үнэ 70 мянгад хэлбэлзэж байна
Баруун-Урт сумын худалдааны биржид энэ жилийн ноолуурын арилжаа явагдаж кг нь 65000-70000 төгрөгт хүрч байна.Гэхдээ малчид ноолуурын үнэ ханш 70 мянгаас дээш өсч магадгүй хэмээн шууд борлуулахаа харзнан хүлээж байна. Тус аймаг 770 гаруй мянган ямаатай бөгөөд жилд 200 орчим тн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг. Улс даяар гайхагдсан Баяндэлгэрийн улаан ямааны сайн чанарын цайвар ноолуур жилийн жилд эрэлт ихтэй, үнэ өндөртэй байдаг.
Тал нутагт мал сүрэг зутралгүй өвлийг өнтэй давсан тул ямааны ноолуур арвин, чанар сайтай байгаа нь малчид орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрджээ.
Тал нутагт мал сүрэг зутралгүй өвлийг өнтэй давсан тул ямааны ноолуур арвин, чанар сайтай байгаа нь малчид орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрджээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.