Ц.Нямдорж уучлалт гуйв
2012.05.05

Ц.Нямдорж уучлалт гуйв

Улс төрийн тогоонд 22 дахь жилдээ чанагдаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд "Намайг уучлаарай" гэж хэлсэн гэвэл та итгэх үү.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан өчигдөр түүнд "Иргэдийн амар амгалан байдлыг хариуцаж ажиллах ёстой атал "Намайг хороо" гээд сууж байгаа нь ёс зүйгүй" гэж шүүмжилсэн юм. Хариуд нь Ц.Нямдорж сайд "Миний үг хатуу сонсогдсон байж магадгүй.

Би аливаа зүйлийг хатуу хэлчихдэг. Энэ нь миний араншин. Гэхдээ ингэж хэлсэндээ уучлалт гуйж байна" хэмээв. Тийм ээ, тэр яг ингэж хэлсэн. Та итгэж болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.