Д.Медведев
Өнөөдрийн Монголын мэдээ сонинд сонирхолтой мэдээлэл гарсан нь Оросын ерөнхийлөгчийн тухай байлаа. Үүнд өгүүлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн байгаль орчныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн чиглэлийг гаргалаа. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар хийсэн хамгийн сүүлчийн ажил нь болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн дээрх баримт бичгийг боловсруулсан байна.
Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад бүрэн эхээрээ тавигдсан уг баримт бичигт ОХУ-ын нийт иргэдийн 54 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байгаа гэжээ. Мөн ундны усыг хангалттай цэвэршүүлж чадахгүй байгаа аж. Тиймээс энэ чиглэлийн ажилд хөрөнгө мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай гэж уг баримтад дурьдсан байна. Үндсэн чиглэлд "Байгаль орчны бохирдлын үнэлгээг хийж, шалтгааныг тогтоон хамгаалах, байгальд ээлтэй технологид шилжих" зэрэг асуудлыг цогцоор нь шийдэхээр тусгасан байна гэжээ.