2012.04.30

Намууд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж эхэллээ

Улс төрийн намууд УИХ-ын сонгуультай холбогдуулан бага хурлаа хийж эхэллээ. Тэд УИХ-д сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрүүдээ хэлэлцэх юм.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. АН "Монгол хүн-2020" хөтөлбөрийг боловсруулаад байгаа бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм.

Харин МАН-ын бага хурал маргааш болно. Тус бага хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна.

Монгол Улсын 2012-2030 оны Хөгжлийн хөтөлбөрийг өнгөрсөн өвөл болсон бага хурлаараа хэлэлцсэн. Энэ асуудлыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм. Дээрх Хөгжлийн хөтөлбөрт Монгол Улс уул уурхайг түшиглэн хөгжинө, уул уурхайгаас олсон орлогоо аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд зарцуулах, хүний хөгжилд онцгой анхаарал тавих, 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүргэхээр тусгаад байгаа юм.

Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хороо мөн маргааш хуралдаж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийг батлахын сацуу УИХ-ын ээлжит сонгуульд ИЗНН дангаараа эсвэл эвсэл байгуулан оролцох эсэхээ шийдэх аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.