2012.04.30

Гадаадад амьдарч буй монголчууд сонгуулиа зургадугаар сарын 10-нд өгнө

Хуулийн дагуу гадаадад байгаа монгол улсын иргэд сонгуулийн товлогдсон хугацаанаас 15 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 10-нд саналаа өгөх болсон байна.

Тэд санал өгөхдөө Гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар тус бүрт байгуулагдсан комиссоор дамжуулан өгөх аж. Энэхүү ажлыг Сонгуулийн ерөнхий хороо Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулна. Харин сонгуульд оролцох намууд сонгууль болохоос 50-иас доошгүй хоногийн өмнө УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэх юм байна.

Сонгуулийн товыг зарласнаас хойш 20 хоногийн дараа улстөрийн намууд нэр дэвшигчээ тодруулж Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороодод нэрсийг нь өгөх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.