Иргэд нэвтрэх хуудас бөглөх шаардлагагүй боллоо
2012.04.06

Иргэд нэвтрэх хуудас бөглөх шаардлагагүй боллоо

Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч буй иргэд энэ сарын 15-наас эхлэн нэвтрэх хуудас бөглөх шаардлагагүй болжээ. Ингэхдээ тухайн зорчигч Монгол Улсын иргэн бөгөөд иргэний үнэмлэх, гадаад паспорттой байхад л хангалттай юм байна. Хилийн шалган нэвтрүүлэх 28 боомтоор нэвтэрч буй зорчигчдын 70 гаруй хувь нь манай улсын иргэд байдаг аж. Энэхүү гарч, орж буй иргэдийн хувьд нэвтрэх хуудас бөглөх нь цаг хугацаа алдахаас гадна хүндрэл чирэгдэл дагуулдаг гэнэ. Хил хамгаалах ерөнхий газрын шалган нэвтрүүлэх албаны дарга Б.Мөнхчулуун "Манайх 2007 онд мэдээллийн нэгдсэн сүлжээнд шилжсэн. Тиймээс тухайн зорчигчийн паспортыг уншуулахад түүний талаарх бүх мэдээлэл тодорхой гарч ирдэг. Нэвтрэх хуудас бөглөх шаардлагагүй болсноор өөрсдийн болоод иргэдийн цагийг хэмнэнэ" гэв. Харин үлдсэн 30 орчим хувийг эзэлдэг гадаадын зорчигч иргэдэд эл шийдвэр хамааралгүй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.