Оросын төрийн албан хаагчид лада унана
2012.04.06

Оросын төрийн албан хаагчид лада унана

“Холбооны төсвөөс санхүүжиж байгаа төрийн бүх байгууллага, мужийн засаг захиргааны албан хаагчид зөвхөн Эдийн засгийн засгийн нэгдмэл орон зай /ЭЗНОЗ/ буюу Орос, Казахстан, Беларусьт үйлдвэрлэсэн автомашин худалдаж авах ёстой гэж бодож байна” гэж Путин хэлжээ. Тэрбээр ДХБ-д элсэх болзлуудын нэг болох автомашины салбарыг хөгжүүлэх асуудлаар үг хэлсэн байна.

Тэгэхээр Оросын өндөр албан тушаалтнууд тансаг ангиллын машинуудаас татгалзах хэрэгтэй болох нь ээ. Орост өнөөдрийн байдлаар “BMW”, “Toyota”, “Ford”, “Volkswagen”, “General Motors” автомашинуудыг угсарч байгаа юм. Харин тус улсын сайд дарга нарын унадаг машин нь “Mercedes”, “BMW” болон “Audi” ажээ.

“Ийм арга хэмжээ авах нь ДХБ-аас тавьж буй шаардлагатай зөрчилдөхгүй юм. Учир нь төр бараа, үйлчилгээ худалдан авах нь улс орны дотоод дүрэм журмаар зохицуулагддаг. Холбогдох байгууллагууд энэ шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж би найдаж байна” гэж Путин хэлжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.