Давхар гараж барина
2012.03.28

Давхар гараж барина

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гаражуудыг цэгцэлж эхэлжээ. Газар ашиглалтыг сайжруулж, орчны тохижилт бүхий нэгдсэн гараж, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол байгуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан байна.

Ажлын хэсгийнхний нийслэлийн төвийн дүүргүүдийн барилгажсан хэсэгт хийсэн судалгаагаар 10798 ширхэг замбараагүй баригдсан бедон, төмөр, тоосгон гараж, чингэлгүүд байгаа нь тогтоогджээ. Эдгээрийн 90 хувь нь зөвшөөрөлгүй байжээ.

Тиймээс гаражуудыг буулган газар ашиглалтыг сайжруулан орчин үеийн шинэ дэвшилтэт технологи ашигласан орчны иж бүрэн тохижилт бүхий олон давхар гаражуудыг байгуулах зайлшгүй шаардлага гарсан аж. Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны 686 дугаар захирамжаар 30 байршилд олон давхар гараж, 19 байршилд авто зогсоол байгуулах учиртай. Газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулах юм байна. Үүний дагуу эхний ээлжинд таван байршилд орчны тохижилт бүхий олон давхар гараж, гурван байрлалд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гараж байгуулах газар эзэмшүүлэх эрхийн төсөл нээлттэй зарласан аж. Үүнд 50 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцох саналаа ирүүлжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.