Гадны жишгээр гараж барина
2012.03.23

Гадны жишгээр гараж барина

Нийслэлийн засаг даргын 2011 оны 397 дугаар захирамжийн дагуу давхар гараж барихаар зургаан дүүргийн найман цэгт газар эзэмших,ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зарласан билээ. Давхар гараж барих төслийн сонгон шалгаруулалтийн материалыг 53 аж ахуй нэгж, хувь хүн худалдан авсанаас 22 оролцогч оролцохоор материалаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, төслийн сонгон шалгаруулалтанд 22 оролцогч орох юм байна. Үүнд “Бат цагариг” ХХК, “Эм Жэй” ХХК, “Стройка” ХХК, “Чандмань ананд” ХХК, “Саруулсайхан”ХХК гэх зэрэг компаниуд багтаж байна.

Төслийг Нийслэлийн засаг даргын захирамжаар баталсан комиссын гишүүд шалгаруулах аж.


Орчны тохижилт нэгдсэн гараж барих байршилуудын хувьд Баянгол дүүргийн 8-р хорооо 9-р байр зүүн хэсэг, 6-р хороо 98-р цэцэрлэгийн баруун хэсэг, Баянзүрх 5-р хороо Гаалийн 1-р байрны хойд хэсэг, 16-р хороо 74-р байрны хойд хэсэг,Сонгино хайрхан 12-р хороо 1-р байр зүүн хэсэг, 13-р хороо 8-р байрны хойд хэсэгтСүхбаатар 3-р хороо19-р байрны урд хэсэгт,Хан уул дүүрэг 1-р хороо 39-р байрны хойд хэсэгтүүд тус тус багтаж сонгон шалгаруулалтаа явуулж байна.
Нийтлэлч
Л.Тамир
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.