Дугуйн зам барихаар болжээ
Автозамын хажуугаар тусгайлан дугуй зам барихаар боллоо. Энэ талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй хорт утааг багасгах, авто замын ачаалал, замын түгжрэлийг сааруулах ажлын хүрээнд нийслэлийн автомашины замын дагуу дугуйн зам барих, дугуйн спортыг хүүхэд залуучууд, олон нийтийг хамарсан нийтийн биеийн тамир болгон хөгжүүлэх бодлогыг төрийн зүгээс баримталж байгаа аж. Энэхүү гэрээний дагуу Нийслэлийн Засаг дарга, болон Нийслэлийн захирагчийн алба, Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах юм.