Гар утсаараа төлбөр хийдэг болно
2012.03.27

Гар утсаараа төлбөр хийдэг болно

Монгол банкнаас өчигдөр  Үндэсний брэнд Т-картыг  танилцууллаа. Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв 2010 оны зургаадугаар сарын 16-ны өдөр бүх карт гаргагч банктай хамтран "Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ"-г байгуулж, карт эзэмшигчид аль ч банкаар үйлчлүүлэх боломжийг нээж өгсөн юм. Бэлэн бус төлбөр тооцоог дэмжих, тэр дундаа төлбөрийн картын үйлчилгээг хөгжүүлэх хөдөлгөгч хүч юм.

Байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч нэгдсэн сүлжээгээр нийт 254 тэрбум төгрөгийн дүнтэй 5,5 сая ширхэг банк хоорондын картын гүйлгээ дамжин борлуулагдсан. Түүнчлэн нийт системээр 2,2 сая карт эзэмшигчийн 3,6 их наяд төгрөгийн 44,8 сая ширхэг гүйлгээ хийгдсэн нь өмнөхтэй нь харьцуулбал 65,8 буюу 17,9 сая ширхэгээр нэмэгдсэн байгаа аж. Энэхүү үндэсний төлбөрийн картыг гаргагч анхны банк нь Худалдаа хөгжлийн банк болж байгаа бөгөөд албан ёсны нээлтийг удахгүй хийхээр төлөвлөж байгаа юм.

Цаашид Монголбанк үндэсний "карт" төлбөрийн карт дээр тулгуурлан төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад карт уншигч ПОС терминал байршуулах, гар утастай холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.