Татварын хэлтсийн зөвлөгөөн боллоо
2012.03.26

Татварын хэлтсийн зөвлөгөөн боллоо

Увс аймгийн татварын хэлтсийн нийт ажилтны зөвлөгөөн 2012.03-сарын 12-14 өдрүүдэд болж өнгөрлөө. Зөвлөгөөнд аймгийн засаг дарга Э.Цасчихэр, СТСХ-ийн дарга Б.Норовсамбуу нар урилгаар оролцож, үг хэлж, үүрэг даалгавар өглөө.

Зөвлөгөөний үеэр хэлтсийн даргын дэргэдэх зөвлөл нийт Татварын улсын байцаагчдын ажилд хяналт шинжилгээ хийж, шалган 2011 оны үр дүнгийн гэрээ дүгнэж ,2012 оны үр дүнгийн гэрээ байгуулав. Мөн Татварын хэлтсийн дарга инноваци, эрсдлийн удирдлагын талаар мэдээлэл хийж, хичээл заав.2011 онд татварын хэлтэс болон тасгуудаас зохион явуулсан ажил түүний үр дүн, ололт амжилт, 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан хүлээн авалтын чанар, эрсдэлийн үнэлгээ, дотоод эрсдэл тооцох, хяналт шалгалтын тасгийн үйл ажиллагааны талаар тасгийн дарга нар танилцуулга хийв.

Албаны үйл ажиллагаанд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, тулгамдсан асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам сэдвээр ярилцлага хийж харилцан мэтгэлцлээ.Байгууллагын аврага тэргүүнээ тодруулан, 2011 оны ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажиллаж “А” үнэлгээ авсан 21 ажилтныг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.2011 онд Татварын хэлтэс Улаангом сумын “Найдвартай” түншлэгч хамт олноор шалгарлаа.Амжилт бүтээлээр дүүрэн байсан энэ жил, улс, орон нутгийн төсөвт 9.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 488.4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн нь өнгөрсөн оноос 1.0 тэрбум төгрөгөөр илүү байна. Конторын барилгад иж бүрэн их засвар хийж, нэг цэгийн үйлчилгээ, сургалтын танхимыг шинээр тохижуулан татвар төлөгчдөд үйлчлэх тохилог, ая тухтай орчныг бүрдүүлэв.
Эх сурвалж
Татварын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.