Малын бүртгэл мэдээллийн программ хангамжийг турших сургалт боллоо
2012.03.13

Малын бүртгэл мэдээллийн программ хангамжийг турших сургалт боллоо

Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг туршин суурилуулах нэвтрүүлэх тухай сургалт өчигдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ.

Сургалтад ХХААХҮЯ, МЭҮГ, МААЭШХ, МЭХ, МЭТЛ, Мал зүйч үржүүлэгчдийн холбоо, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн газар, мал эмнэлгийн холбоо зэрэг байгууллагын 40 гаруй хүн оролцлоо.

Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг суурилуулснаар Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, удам гарвал, шим, үржил, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бүртгэлд авах, шилжилт хөдөлгөөнийг хянах, бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд суулгах, боловсруулах, дамжуулах, ашиглах зэргийг хянана. Малын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхийн тулд тухайн төрлийн малд тодорхой ялгах тэмдэглэгээг заавал хийсэн байх ажээ.

Түүнчлэн ялгах тэмдэглэгээг тухайн малын биед сөрөг нөлөөгүй, зориулалтын аль нэгэн төрлийн ялгах тэмдэглэх хэрэгслийг байршуулах замаар хийх юм байна.

Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.