Монголын дотоод интернетийн хурд 10-100 дахин нэмэгдлээ
2012.02.09

Монголын дотоод интернетийн хурд 10-100 дахин нэмэгдлээ

Монгол Улсын интернэтийн зангилаа төвийг шинэчлэн байгуулж, хүчин чадлыг ихэсгэх, өндөр хурдтай өргөн зурвасын холболтыг саадгүй нэвтрүүлэхээр 2010 оноос Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар “Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийг эхэлсэн нь амжилттай хэрэгжиж дууслаа.


Энэхүү харилцан холболтын төв байгуулагдснаар хоёр хөршөөс ирж буй интернэтийн гадаад урсгал тасарсан үед ч дотоодын интернэтийн урсгал тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Мөн интернэтийн дотоод, гадаад урсгалийг ангилах боломжтой болсноор мэдээллийн аюулгүй байдлын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх юм. Монголын интернэтийн харилцан холболтын төвтэй (МИХХ) бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэгчид, тоон телевизийн үйлчилгээ эрхлэгчдийг холбох юм. Ингэснээр МИХХ-д холбогдсон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэн энгийн хэрэглэгч таны ашиглаж буй интернэт өндөр хурдаар дотоодын сайтуудад холбогдоно гэсэн үг.
“Интернэтийн харилцан холболтын төвийг шинэчлэх” төслийн танилцуулга уулзалтын ажиллагаа өнөөдөр амжилттай зохион байгууллагдлаа.
Энэхүү уулзалтанд Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Үндэсний дата төв болон Интернэтийн үйлчилгээ эрхлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцон санал бодлоо солилцжээ. Тус харилцан холболтын төвийг Үндэсний дата төв хариуцан ажиллуулах юм. Уг төв нь мэргэжлийн боловсон хүчин, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд найдвартай ажиллагааг хангасан байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.