АНУ 2022 оноос нааш олимпийн наадам зохион байгуулахгүй
2012.02.09

АНУ 2022 оноос нааш олимпийн наадам зохион байгуулахгүй

АНУ 2022 оныг хүртэл зуны болон өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөхгүй гэж тус улсын Олимпийн хорооны гүйцэтгэх захирал Скотт Блэкмүн мэдэгдсэнийг “USA today” сонин мэдээлжээ.


Хоёрдугаар сарын 8-нд америкийн газар нутаг дээр сүүлчийн удаа олимпийн гал ассаны 10 жилийн ой болов. 2002 оны энэ өдөр Солт-Лейк хотноо өвлийн олимпийн наадам нээгдэж байсан юм. Харин дараагийн олимпийн наадмыг үзтэл америкчууд нэлээд удах бололтой.

Орлогын хуваарилалтын асуудлаар Олон улсын олимпийн хороотой /ОУОХ/ хийж буй маргаан шийдэгдэх хүртэл АНУ-ын Олимпийн хороо хүсэлт гаргахгүй хүлээх болж байна гэж Блэкмүн тэмдэглэжээ. “Америкийн олимпийн хорооныхон 2020 он хүртэл байгуулсан гэрээнүүдийн хүрээнд дэлхийн хэмжээний телевизийн гэрээний орлогын 20 хувь, ивээн тэтгэгчдийн орлогын 12,75 хувийг авдаг хэмээн ОУОХ-ны зарим гишүүн дургүйцсэн” гэж “USA today”-д бичжээ.

Энэ байдал АНУ-ын олимпийн найдварыг санхүүжүүлэгчдийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй болохыг Блэкмүн хүлээн зөвшөөрчээ. Эцсийн эцэст энэ нь спортын нэр хүндийг унагаж болзошгүй юм.

Ийм “зогсонги” байдал зөвхөн АНУ-д төдийгүй, олимпийн хөдөлгөөнд бүхэлд нь таагүйгээр нөлөөлж болзошгүй, учир нь чухамхүү АНУ нь телевизийн гэрээнээс эхлээд зар сурталчилгааны томоохон зах зээл учраас олимпийн хөдөлгөөний гол ивээн тэтгэгч юм гэсэн сонинд дүгнэн бичжээ. “Хэрвээ ОУОХ ухаалаг бодлого явуулж, АНУ олимпийн наадмыг зохион байгуулж байх зайлшгүй хэрэгтэйг ойлгох ёстой. Олимпийн хөдөлгөөний хувьд энэ улс хамгийн чухал нь хэвээр байгаа билээ” гэж ОУОХ-ны нөлөө бүхий гишүүн, Канадын иргэн Дик Паунд хэлжээ.

Ямартай ч хүлээх хэрэгтэй болж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-аас нэр дэвшсэн Нью-Йорк болон Чикаго хот олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөөнд ялагдсан. 2020 оны олимпийн наадмын төлөө америкчууд өрсөлдөхгүй. 2022 оны өвлийн наадам үлдэж байна. Денвер, Рино болон Тахо хот Америкийн Олимпийн хороог дэмжиж байгаа илэрхийлсэн бөгөөд удахгүй энэ жагсаалтад Солт-Лейк нэгдэхээ мэдэгджээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.