“Сонгуулийг хамт явуулбал бусармаг байдал арилна”
2012.02.07

“Сонгуулийг хамт явуулбал бусармаг байдал арилна”

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ, орон нутгийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр хамт явуулахаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан юм. Хэдийгээр  уг хуулийн төсөлд Засгийн газар санал өгөлгүй удааж буй ч гишүүд хоёр сонгуулийг хамт явуулахыг дэмжиж байна. Ингээд зарим гишүүний байр суурийг сонслоо.

УИХ, Орон нутгийн сонгуулийг зайлшгүй хамт явуулах талаар АН-ын бүлгийн гишүүдийн байр суурь тодорхой байгаа. Монголчууд сонгуулийн жилд сонгуулиар амьдарч, бараг сонгуулиар амьсгалдаг. Энэ байдал хэрээс хэтэрч байна. Ийм байдлыг халж зургадугаар сарын сүүлээр хоёр сонгуулийг хамт явуулъя гэж байгаа. Хөрөнгө мөнгө хэмнэж, хүмүүсийг бүтээлч хөдөлмөрөөс нь хөндийрүүлэхгүй байя гэвэл хоёр сонгуулийг хамт хийх нь зөв алхам болно.

Тэрбум илүү хүнтэй Энэтхэгээс эхлээд Монголоос цөөн хүн амтай орнууд гээд бараг дэлхий даяараа парламент, орон нутгийн сонгуулийг хамт хийж чадаад байхад бид яагаад хийж чаддаггүй юм бэ. Тэгэхээр АН-ын бүлгийн гишүүдийн төслийг хэлэлцэх ёстой. Бизнес төлөвлөгөөнд оруулах ёстой. Гэтэл МАН-ын бүлгийнхэн хоёр сонгуулийг салгаж хийе гэж байгаа. Энэ бол улс төрийн булхай, арга залийн нэг гэж бодож байна. Орон нутгийн сонгуульд төрийн албан хаагчдын хүчийг ашиглаж, орон нутгийн эрхийг булхайгаар авах арга сэдэж байна гэж би хардаад байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.