2025.06.10

Б.Баярбаатар: Төрийн албан хаагчийн ёс суртахуун, ёс зүйд хяналт тавьдаг байгууллага байхгүй байна

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2025.05.10/-ны өдрийн хуралдаанаар Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан талаарх Монгол Улсын Ёс зүйн хорооны мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн,Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар:

Анхдагч байгууллага. Өнгөрсөн 30 гаруй жилийн цаг хугацаанд бид нар Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг хэрэгжүүлсэн. Аудитын газар нь санхүү, хяналт хэрэгжүүлсэн. Албан тушаалын гэмт хэрэг, авлигатай холбоотой асуудал, чиг үүрэг нь АТГ хариуцаад явж байна. Өнөөдөр бид төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахуунд хяналт тавьдаг байгууллага байсангүй.Энэ цонх бөглөгдөөд хоёр жил л болж байна.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсан. Бид нарт өнөөдөр дутуу, дулимаг олон зүйл бий.

Сая танилцуулсан бүсийн зөвлөгөөн маш үр дүнтэй болсон гэж хувь хүнийхээ үүднээс дүгнэж байгаа. 6000 орчим төрийн албан хаагч хамрагдсан. Бүгд Д.Рэгдэл гишүүний хэлж буй шиг ёс зүй гэдэг зүйлийг ойлгож, салгаж ялгадаг. Зөрчлөө мэддэг,эргээд хариуцлага тооцох механизм асуудлаа ярьдаг ийм зүйл рүү ороод явсан.Ер нь энэ соён гэгээрлийн ажлыг хүндээ хүрч хийнэ. Өөр арга зам байхгүй.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа