ХӨВСГӨЛ АЙМГИЙН 11 СУМ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
Өрх бүрт шилэн кабель нэвтрүүлэх төслийг 2022 оноос эхлэн Цагаан уул, Тариалан сумдад нэвтрүүлж байсан бол 2023 онд Тосонцэнгэл, Хатгал тосгон, 2024 онд цар хүрээгээ нэмж 7 сумыг хамруулсан. Тодруулбал, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Их уул сумдад гурвалсан үйлчилгээг бүрэн нэвтрүүлээд байна.
Ингэснээр 11 сумын 1100 гаруй өрхийн иргэд хязгааргүй дататай өндөр хурдны интернэт, үнэгүй ярианы минуттай суурин утас, 96 цагаар ухрааж үзэх боломжтой, SPS спортын суваг бүхий телевизийн үйлчилгээг ашиглаж байна.


Гурвалсан үйлчилгээ нэвтэрснээр алслагдсан сумдын иргэд өөр хоорондоо болон үр хүүхэд, ах дүү, найз нөхөдтэйгөө түргэн шуурхай холбогдох, мэдээлэл дамжуулах, цаг үеийн мэдээллээс хоцрохгүй байх, олон төрлийн өндөр дүнтэй төлбөр төлөх шаардлагагүй болсон. Цаашид шилэн кабелийн үйлчилгээ нэвтрээгүй сумдын иргэдийн хүсэлтийн дагуу төсөл хэрэгжих хугацааг эрчимжүүлэх тал дээр анхаарах ажиллах болно.
Холбоотой мэдээ
2025.05.19
2025.05.19
2025.05.16