Л.Гантөмөр: АН "Хамтарсан Засгийн газартаа байлгаач" гэж хэзээ ч гуйхгүй
АН-ын дарга Л.Гантөмөр
2025.05.21

Л.Гантөмөр: АН "Хамтарсан Засгийн газартаа байлгаач" гэж хэзээ ч гуйхгүй

Өнөөдөр буюу 2025.05.21-ний өдөр МАН бага хурлаа хуралдуулж, хамтарсан засгийн газар цаашид байх эсэх асуудлыг шийднэ. Тус асуудлын хүрээнд АН-ын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ. 

хамтарсан Засгийн газрыг байгуулсан хүний хувьд хэзээ ч урвахгүй!

Миний хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулсан хүний хувьд хэзээ ч урвахгүй гэж бодож байгаа. АН ч гэсэн энэ байр суурин дээрээ өнөөдрийг хүртэл байж чадсан. МАН АН-ын тодорхой нэр бүхий гишүүдийн эсрэг байгаад байдаг юм байна. Тийм учраас хамтарсан Засгийн газрын асуудлаа эргээд хэлэлцэх гэж байна.

Ямар шийд гарахыг бид хүлээж байгаа. Шийдвэрт нөлөөлөхийг хүсэхгүй байгаа. Монголчууд ядуу хэвээрээ үлдэх, монголын асуудал шийдэгдэхгүй үлдэх, орон сууцжуулах хөтөлбөр шийдэгдэхгүй үлдэх, Улаанбаатарын утаа хэвээрээ үлдэхэд энэ хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэгт хамгийн их санаа зовж байна. Тийм учраас МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу гэдгээ эргэж сайн харцгаагаад, дүгнэлтээ гаргах байх.

Өөрийнх нь намын засаг байсан ч манай намын гишүүд шүүмжилдэг, олон ургалч нам. Манай намын гишүүд өөрийнхөө ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс. Тийм учраас АН өнөөдөр өөрийнхөө өнгө төрхөөр байгаа. Үүнийг МАН-ын нөхөд маань ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс хамтарлаа гээд намын гишүүдийнхээ амыг барь гэсэн үг ерөөсөө биш. Ийм хэлэлцээрийг бид хийгээгүй. Бид улсын эрх ашгийг бодож, ажиллаж байгаа гэдгийг дахиад хэлмээр байна.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан