2025.05.16

Б.Найдалаа: Улс төржиж, талцалгүй ХАМТАРЧ БАЙЖ улс орны том асуудлуудаа шийдэж, ЭЗ-аа өөд нь татна

Хамтарсан Засгийн газар огцрох эсэх цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр " ХҮН намын хувьд Монголчууд улс төржиж, талцалгүй хамтарч байж улс орны том асуудлуудаа шийдэж, эдийн засгаа өөд нь татах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр хамтарсан Засагт орсон. Харин орлого нотлох тухай асуудал тусдаа. Ерөнхий сайд нь байна уу, сайд нь байна уу хэн байхаас үл хамааран хэрэв орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой" гэв