
ХЭҮК-ын дээд шагналаар шагналаа
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын шагнал гардууллаа.
Шагналыг өнөөдөр /2025.05.13/ ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан нар гардуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сайн дурын зөвлөх эцэг, эхээс эрх зүйн хөтөч болтлоо тууштай ажиллаж, тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэр төртэйгөөр үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хүүхдийн эрхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гаргахад Комисстой хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ.
ХЭҮК-ын “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр
-Монголын Аутизмын холбооны тэргүүн А.Амарбуян
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны Хан-Уул дүүрэг дэх салбарын эрх зүйн хөтөч Ч.Элбэгдорж
ХЭҮК-ын “Жуух бичиг”-ээр
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбарын эрх зүйн хөтөч Ц.Уянга нарыг
тус тус шагнасан.
“Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэнд олгодог Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.

Сэтгүүлч