ХАА-н инженерүүдээ Пусанд бэлтгэнэ
2025.04.07

ХАА-н инженерүүдээ Пусанд бэлтгэнэ

Өнгөрөгч Баасан гарагч УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга С.Тулгын хамтаар БНСУ-ын Пусан хотын Кёнг Нам Чонбу их сургуулийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Кёнг нам Чонбу их сургуультай хамтын ажиллагааг эрчимжүүлж инженер болон хөдөө аж ахуйн эрэлттэй мэргэжлээр тэтгэлэгтэй оюутан сургах, багш-судлаачдын хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулахаар болов.

Хөдөө аж ахуйн салбарт олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж буйг уулзалтын үеэр онцолж байлаа.