
2025.05.10
“Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2025 оны нэгдсэн сургалт” боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2025 оны нэгдсэн сургалт” өнөөдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, тус салбарын нийт ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэ жилийн ээлжит арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан зохион байгуулж байна.
Нэгдсэн сургалтад 13 агентлаг, байгууллагын нийт 600 гаруй ажилтан, алба хаагчид шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн 4 төрөлт спортоор хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.