Дэлхийн цомд хүргэх Азийн бүсийн аваргууд тодорлоо
2025.05.02

Дэлхийн цомд хүргэх Азийн бүсийн аваргууд тодорлоо

Дэлхийн цомд хүргэх Азийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн манай эх оронд 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр /2025.05.01/ өндөрлөж байна.

Азийн бүсийн аварга шалгаруулах энэхүү нэр хүндтэй тэмцээнд Азийн 7 орны 114 шатрын мастерууд, тамирчид 10 хоногийн турш авхаалж самбаа, оюуны чансаагаа үзүүлж өрсөлдсөн бөгөөд Монголын эрэгтэй 54, эмэгтэй 56 шатарчид оролцлоо. 

Тэмцээний хаалтын, шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн П.Батчимэг оролцлоо тамирчиддаа талархал дэвшүүллээ.

  • Тэмцээний эрэгтэй ангиллын төрөлд Үүрцайхын Агьбилэг 2 дугаар байрт шалгарч, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхийг авлаа.
  • Эмэгтэй төрөлд 2,3 дугаар байрт шалгарч мөнгө, хүрэл медалын эзэд боллоо.

УИХ-ын гишүүн П.Батчимэг "2025 оныг Дэлхийн Шатрын Холбооноос нийтийн шатрыг хөгжүүлэх жил болгон зарласан бөгөөд Монголын Шатрын Холбоо тусгайлан хөтөлбөр боловсруулан олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 
Шатрын спортыг улам бүр хөгжүүлж, дэлхийн түвшинд хүргэх, тамирчдын чансааг ахиулах, нийтийн шатрыг хөгжүүлэхэд Монголын Шатрын Холбоо гол бодлогоо болгон ажиллаж байгаад талархалтай байна.
Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай сайн зохион байгуулсан Шатрын Холбоо, Их мастер А. Энхтуул болон баг хамт олонд баяр хүргэе" гэв.