Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлийг иргэд авч хэрэглээд сурчихсан, Монгол банкныхан зээлийн хэмжээнд нь гар хүрэхдээ судалгаагүй, хариуцлагагүй ханджээ
УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ хуулийн төслийг дэмжиж байна, бидний хувьд ялангуяа зээлийн хүүг бууруулахад эрсдэл ихтэй, зээлдэгч нарын эрсдэлийг эрсдэл багатай бага хэмжээний зээл авдаг хүмүүст үүрүүлээд байгаа. Үүнээс гарахад нэн чухал гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. Харин хэдэн зүйлийг Монгол банк, СЗХ нь хамтарч хийгээсэй гэж бодож байна.
Нэг,
иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулаасай.Муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь үүнийг арилгахад их хэцүү. Насан туршдаа шахам, тэр хүн өндөр хүүтэй зээл авдаг, эс үгүй бол зээл авч чадахгүй ингээд бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал руу ордог. Манай монголчууд зээлийн санхүүгийн сахилга бат муутай, дээрээс нь нэмээд энэ үүх түүх дээрээ анхаарахгүй байж байгаад, хувь хүн өөрөө муу зээлийн түүх үүсгэчих вий дээ. Тийм учраас санхүүгийн боловсролыг сайжруулах дээр сайн ажиллах хэрэгтэй байн.
Хоёрт,
энэ одоо надад зүгээр хувь хүнд өөрт анзаарагдсан. Гадаадад амьдарч байхад банк санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй байдал руутүлхээд байдаг. Тухайн хувь хүн өөрийн дансанд нь мөнгө байсан ч гэсэн заавал кредит карт,зээлийн карт аваад зээлийн түүх үүсгэхгүй бол дараа нь ипотекийн зээл, цалингийн зээл авахад ч түүх үүсээгүй байна гээд байдаг. Ийм зүйл гадаадад амьдарч байхадхарагдсан.
Гурав,
Иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа энэ цаг үед, тэтгэврийн зээлээ хүмүүсээ аваад, хэрэглээд сурчихсан. Энэ мөнгөнд судалгаагүй ингэж хамаагүй гар хүрнэ гэдэг бол их хэцүү байдаг Монгол банкныхан. Иргэдийн дунд хамгийн бухимдалтай сэдэв зээлийн хүү болсон. Үүн дээр хувь гишүүн Э.Батшугар гишүүн өөрөө энэ хуулийг санаачлаад өргөн бариад явж байна. Гэтэл үүнийг Монгол банкнаас санаачлаад, Засгийн газар, Сангийн яамнаас ч юм уу өргөн бариад батлуулах бүрэн боломж байсан.

Сэтгүүлч