Манай тамирчид “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп” буюу ДИФЛИМП-д оролцоно
2025.03.24

Манай тамирчид “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп” буюу ДИФЛИМП-д оролцоно

УИХ-ын гишүүн О.Саранчулуун уржигдар /2025.03.22/ Дифлимп буюу “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп”-ийн тамирчдаа хүлээж авч уулзлаа.

25 дахь удаагийн зуны Дифлимп энэ жилийн 11 сард Япон улсад зохиогдох ба манай улсын тамирчид явахаар бэлтгэлээ хангаж байна. 1924 оноос эхлэлтэй бөгөөд 4 жил тутам зун, өвлийн спортын төрлүүдээр зохиогддог, паралимпээс тусдаа олимпын наадам юм.

Манай улсын тамирчид амжилттай оролцдог ч төдийлөн хүмүүс мэддэггүй тул дэмжлэг туслалцаа, таниулалт, зөв ойлголт маш их хэрэгтэй байгаагаа илэрхийсэн тул УИХ-ын гишүүн О.Саранчулуун хамтарч ажиллах тухай санал солилцлоо.