
2025.03.24
“Дэлхийн дауны өдөр” дэмжлэгийн тогтолцоогоо сайжруулъя уриан дор боллоо
УИХ-ын гишүүн О.Саранчулуун уржигдар /2025.03.22/ Дауны холбооноос зохион байгуулсан “Дэлхийн дауны өдөр”-т зориулсан үйл ажиллагаанд оролцлоо.
Үйл ажиллагааны зорилго нь Дауны хам шинжтэй хүмүүсийн талаарх хэвшмэл, сөрөг ойлголтуудыг эвдэж, олон нийтэд оновчтой мэдээллийг хүргэх замаар “бурхнаас өгсөн бэлэг” шиг энэ өвөрмөц, давуу талыг үнэлдэг, олон янз байгаагаасаа ичдэг биш хүлээн зөвшөөрөгддөг болоход оршино.