С.Одонтуяа: Экосистемийн тэнцвэрт байдлыг тасралтгүй хангахын төлөө төсөлт ажлаа сайжруулна
2025.03.14

С.Одонтуяа: Экосистемийн тэнцвэрт байдлыг тасралтгүй хангахын төлөө төсөлт ажлаа сайжруулна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ХБНГУ-ын Засгийн Газраас Германы Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн баг болон Үнэлгээ хариуцсан олон улсын зөвлөх Сузанне Печерийг хүлээн авч /2024.03.14/ уулзлаа.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2015-2021 оны хэрэгжилтийг үнэлэх ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг уулзалтаар хэрэгжилтийн үнэлгээг үр дүнтэй зохион байгуулах, цаашид үнэлгээнд суурилж цаашдын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжилтийн сайжруулах талаар санал солилцов. Энэхүү төслийн үр дүнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент сайжирч биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэр байдлыг тасралтгүй хангах чадавхыг бүрдүүлэхийг талууд зорьж байгаа бөгөөд улсын болон орон нутгийн хөгжлийн бодлогоотой уялдуулан нягт хамтран ажиллах, үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ.