2018.05.10

Инноваци шингэсэн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай

Залуу эрдэмтдийн холбооноос “The Best Paper Awards” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Магистрант, докторантуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилготой тус хурлын үеэр инноваци шингэсэн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг давхар хэлэлцсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрөөс ШУ-нд зориулж байгаа мөнгийг  эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаа байхгүй байна. Өөрөөр хэлбэл, сайн патент болон нээлтүүдийг  эдийн засгийн эргэлтэд оруулах, дараа нь эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд ямар хувь нэмэр оруулах вэ? гэдэг нь ойлгомжгүй байгаа учраас Инновацид оруулж буй хөрөнгө оруулалт эргэж ирэхгүй мэтээр үе үеийн Засгийн газар үзсээр ирсэн. Тийм ч учраас Инновацийн индексээр бид Дэлхийд 52-д жагсаж байна. Энэ тоо нь хүний хөгжлийн индекстэй шууд холбоотой. Ер нь улс орон хөгжиж байгаа эсэхийг Инновацийн индексээр хэмждэг.