Эмэгтэй хурандаа нартай уулзлаа
УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсаа батлан хамгаалж, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа дайчин эрс, хүчирхэг эмэгтэйчүүд та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан түүхт өдрөөр эмэгтэй хурандаа нартай уулзлаа.
Б.Батцэцэг "Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй хурандаа нарын хичээл зүтгэл, манлайллыг бахархалтайгаар тэмдэглэж, халуун дотно яриа өрнүүллээ. Эх дэлхий амар тайван байж, баатарлаг цэрэг эрс, бахдам ухаант эмэгтэй алба хаагчид, бүсгүйчүүдийн алдар гавьяа мандан бадрах болтугай" хэмээлээ.


Холбоотой мэдээ
2025.03.19
2025.03.19
2025.03.19