http 35

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Бид ирээдүйд өр үйлдвэрлэж үлдээж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь Монголд 38 хувьтай, олон улсын дундаж 28 хувьтай байна. Орлого өндөр олдог улсууд зарлагаа сайн гаргадаг. Манай улсын хувьд орлого бага олдог. Төсвийн алдадлийг дан зээлээр хаадаг. Ирээдүйд өр үйлдвэрлээд л яваад л байна. Энэ тоо юуг харуулж байна вэ? гэхээр төр хэтэрхий данхар байгааг харуулж байна. Энэ зарлага байнга өсөж байгаа. 

28 хувьтай байгаа улс орнууд хүмүүсийнх нь насжилт өндөр, татварын бааз суурь хангалттай, орлого их олдог, төсөв нь ашигтай гардаг улс байдаг. Хөрөнгө оруулалтын зардал нь дандаа зардал үйлдвэрлэдэг. Үүнийг яаж засах вэ? 

Мөн инфляц хэрэглээний үнийн индексийг 6,7 байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр 12 хувь байгаа. Оны эцэст хэд болохыг мэдэхгүй байна. Ирэх оны эхээр хэд болж энэ төсөөлөл хоёр хаана очиж нийлэх вэ? Үүнийг яаж уялдуулах вэ? Нийгэмд хүлээлт битгий үүсгэ. Хийж дуусаад хийчихлээ гэж сайд нар ярих хэрэгтэй. Хийж эхлээгүй байж асуудлаа ярихаа боль. Үүнээс болж хэрэглээний индекс 12 хувь боллоо.  

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ