http 35

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Бизнесийн байгууллагыг татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлнэ гэдэг байдлаар асуудалд битгий хандаж бай

УИХ-ын \2021.10.15\  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Татварын орлого 14 ихнаяд төгрөг байгаа. Сайд, дарга нар, сангийн сайд нар энэ орлогыг бүрдүүлж байгаа бизнесийн байгууллагыг татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлнэ гэдэг байдлаар асуудалд битгий хандаж бай. Ялангуяа энэ цар тахалтай үед. 14 ихнаяд гэдэг бол 88,4 хувь нь байгаа. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлнэ гэхээс илүүтэй татвар төлөгчдийг яаж дэмжих вэ? гэдэг бодлого хэрэгжүүлж байгаа гэж хэлэх сайд байна уу? 

Гадаадын зээл тусламж болоод урт дунд хугацааны хөгжлийн асуудлуудыг уялдаа холбоогүй, тодорхойгүй байгаа учраас аудитын газар нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргасн байна. Энэ яг юуг хэлээд байна вэ? 

Дотоодын бонд гаргах асуудлаар үе үеийн сангийн сайд нар ярьдаг. Гэвч хэрэгжүүлдэггүй.  Эдийн засгийн байнгын хорооны гол асуудал. Банкны зээлийн хүү гэдэгтэй адилхан хөрөнгийн зах зээлийн суурь. Дотоодын бондын талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Банкуудад зарахгүйгээр иргэдэд зарж болно. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ