МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.13
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Зээлийн зарцуулалт, эргэн төлөлтийг хэрхэн тооцоолж байна вэ?

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа. 

10 их наядын хөтөлбөр энэ цаг үед хэрэгтэй хөтөлбөр болсон.  Сөрөг болон эерэг талууд бас байна. Ялангуяа 2,5 их наядын 3 хувийн зээл дээр ЭЗБХ-ны даргын хувьд анхруулж хэлье. Энэ зээлийн эргэн төлөгдөх асуудал дээр яаж анхаарч байгаа вэ? Ирээдүйд энэ зээл банкны салбарт томоохон хохирол учруулах вий. Энэ талаар хяналт шалгалтыг хэрхэн хийж байна вэ? 

Үндэсний төлбөрийн системийн эрхзүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн дэмжлэгийг дэмжиж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж байнга орж ирдэг. Үүнийг юу гэж харж байна вэ? Яаж зохицуулах вэ? УИХ дээр ч тодорхой хуулиуд байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ? 

УИХ-аас хөтөлбар батлагдахад хадгаламжийн хүү төгрөг 12 хувь байсан. Одоо 7 хувь болж буусан. Америк доллар 6 хувь байсан 1,5 хувь болж буусан. Лхагвасүрэн дарга хэлсэн. Хөтөлбөр батлагдаж байхад эх үүсвэр 60 хувь гэж яригдаж байсан гэж. Тэр үед зээлийн хүү 14 хувь байсан одоо 12-13 хувь байна. Эх үүсвэр рүү буруугаа чихээд байсан банкууд уралдаж  буулгасан. Тэгээд өнөөдөр яагаад хангалттай зээлийн хүү буухгүй байгаа вэ? 

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ