http 35

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тариаланчдыг дэмжих төрийн зөв бодлого хэрэгтэй байна
2021.08.24
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Тариаланчдыг дэмжих төрийн зөв бодлого хэрэгтэй байна

Намрын налгар өдрүүд үргэлжилж байгаа энэ өдрүүдэд тариаланчидаа дэмжсэн төрийн зөв бодлого нэн хэрэгтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр

Тариаланчид, ногоочид маань хаврын хавсарга, зуны хэт халалт, хуурайшилт, хэт хур зэрэг байгалийн бэрхшээлийг нөр их хөдөлмөрийнхөө хөлс хүчээр даван туулж, намар цагтай золгон Та бидний гар дээр шинэхэн ургацын жимс, ногоогоо авчиржээ.
Нийслэлчүүд маань шинэхэн ургацын жимс, ногоог худалдан авч тариаланчдаа дэмжингээ өөрсдийн дархлааг ч мөн нэмэгдүүлээрэй!
Жил бүрийн намар давтагддаг энэ процесст төрийн байгууллагуудын менежмент дутагдаад байна. Худалдааны талбайн хомсдол, өндөр түрээс. Хажуугаар нь ченж нар орж ирээд талбайг нь эзлээд, ногоог нь дамлаад, импортын ногоо хольж хутгаад зогсчихдог гэх мэт хүндрэлүүдийг ногоочид хэлж байна.Төрийн анхан, дунд шатны байгууллагын хэмжээнд зохицуулах боломжтой л асуудал.
Угтаа бол талбайг нь урьдчилж бэлдээд, тавих шаардлагаа тодорхойлоод, түүнийгээ хангуулаад, чөлөөтэй худалдаа хийлгэх хэрэгтэй. Нэг газарт бөөгнөрүүлэхгүйгээр аль болох иргэдэд ойр гудамж талбайд, олон жижиг цэг байдлаар зохицуулбал бүр сайн. Ногоочиддоо ч хэрэглэгчиддээ ч. Дэлхийн бусад улсуудад гудамжны худалдаа явуулж, фермерүүдээ дэмждэг жишээ олон бий. Суралцмаар. Асуудлыг үүссэн хойно нь биш, урд нь гараад шийдвэрлэдэг баймаар...

хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ