2021.04.22
Хууль, эрх зүй
Ж.Ганбаатар: Тухайн барааг хэн нэгэн зарж болно,болохгүй гэсэн заалт энэ хуульд байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Нийтэд түгээмэл болсон бараа гээд эх хуулин дээр байна. Монгол улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нийтэд танигдсан барааны тэмдэгтийг хэлнэ гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ? Жагсаалт гаргаж баталдаг уу? эсвэл Коко коло, Apple гэсэн компанийг хэлж байна уу?
Нийтэд танил болоогүй барааны тэмдэг гэдэгт гадаадын эзэмшигч этгээд нь Монголын төрийн байгууллагат ердийн журмаар мэдүүлэхийг хэлнэ гэдэг нь гадаадын компаниуд Монголд сайн дураараа бүртгүүлэхийг хэлж байна гэж ойлголоо. Энэ зөв үү? Гадаадын компаниуд бүртгүүлнэ гэдэг нь хуурамч бараанаас сэргийлж байгаа биз дээ. Эсвэл зөвхөн өөрөө борлуулах эрхтэй гэсэн үг үү? Энэ хуулийн дагуу бол барааг хуурамчаар хийх юм уу? барааны тэмдэгтийг хуурамчаар ашиглахыг энэ хууль зохицуулж байгаа болохоос хэн нэгэн этгээд зарж болно, болохгүй гэсэн заалт байна уу?
Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Патент эзэмшигчдийн хооронд маргаан их гардаг.Ажилтан, ажил олгогч, эрх шилжүүлэгчийн хэн нь патент эзэмших вэ? гэсэн маргаан их гардаг.Энэ хуулиар яаж зохицуулсан бэ?