http 35

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оюутолгой төсөл Монголд үр өгөөжөө өгөх эсэх нь тэднээс хамаарна
2021.02.24
Уул уурхай, Ашигт малтмал

Оюутолгой төсөл Монголд үр өгөөжөө өгөх эсэх нь тэднээс хамаарна

Засгийн газар Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгохоор хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд суухаар бэлдэж буй.

Үүссэн гол асуудал нь далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй. Дээр нь 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог хөрөнгө оруулагч талаас Засгийн газарт хүргүүлсэн явдал.

Мөн 2051 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татвар төлөхөөр байгаа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо мэдэгдсэн бөгөөд ногдол ашиг авахгүй, орлогын албан татварын хэмжээ буурч байгааа нь энэ төсөл Монгол Улсад өгөөжтэй юу гэдэг асуудал үүсээд байгаа учраас, Рио-Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухаар ажлын хэсэг ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа билээ.

Харин ажлын хэсгийн гишүүдэд холбогдох мэргэжилтнүүдээс гадна парламентад суудалтай намуудаас багтаажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нараас гадна Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ЕТГ-ын дарга Ө.Шижир, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо нар батжээ.

Өмнө нь тогтоосон татварын актыг төлүүлэх, гэрээг харилцан үр өгөөжтэй болгох эсэх нь дээрх эрхмүүдээс хамаарах нь.

ШИНЭ МЭДЭЭ