
Эрүүл мэндийн яам
Нийт 1729 мэдээ байна.
-
16/10/14
Н.Удвал ДЭМБ-ын салбар хуралдааныг даргална
Дэлхийн Эрүүл Мэндийн Дээд чуулганы санхүү, захиргааны удирдлагын хуралдааныг даргалагчаар Монгол улсын Эрүүл мэндийн сайд, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвалыг сонгосон тухай ДЭМБ сая мэдээллээ. Энэхүү хуралдааныг даргалагч нь ДЭМБ-ын Ерөнхий чуулганы гишүүнээр шууд томилогддог ажээ. Ерөнхий чуулганы гишүүн нь ДЭМБ-аас улс орнуудад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хамтран ажиллах эрхтэй.... -
15/10/14
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дуг...
Дэлхийн эруул мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэллээ. Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы нээлтэнд Филиппин Улсын Ерөнхийлөгч Бенино Акыно, ДЭМБ-ын Ерөнхий захирлын газрын Гүйцэтгэх захирал Др. Йэн Смит зэрэг өндөр түвшний албан тушаалт... -
13/10/14
Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөр болл...
Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Чингисийн талбайд энэ сарын 11-12-ны өдрүүдэд боллоо. Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1,2,3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, тусгай мэргэжлийн төвүүд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм. Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, &... -
09/10/14
Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн бари... -
07/10/14
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит...
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 31 дэх удаагийн цахим хурлыг өчигдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд хийлээ. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, Хүүхдийн төв сувиллын захирал Э.Буянмандах, 3-р төрөх эмнэлгийн дарга Д.Бат-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хурлыг... -
01/10/14
Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна
1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа. Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих ... -
01/10/14
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ахмадууддаа хүндэтгэл ү...
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр тус яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн, ахиц дэвшил гаргасан ажлуудынхаа талаар товч та... -
30/09/14
Зарим аймгийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын туш...
Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр буюу 2014 оны 09 дугаар сарын 30-ний өдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах 5 автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 338.500.000(Гурван зуун гучин найман сая таван зуун мянга) төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн 5 автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв, Хөвсгөл аймгийн Нэг... -
30/09/14
Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-ын ЭСЯ-ны дэд тэрг...
Эрүүл мэндийн сайд Н.Удвал АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Көрк Макбрайд, Байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Наатан Жонсон нарыг тэдний хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэхийн сацуу АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дэлхий дахинд аюулын харанга дэлдэж байгаа Эбола вирус... -
30/09/14
Хүүхдийн анагаахын тэнхим олон талт харилцаагаа өр...
АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын бага хурал боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнтуяа, АШУҮИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУС-ийн Анагаахын тэнхимийн багш Д.Малчинхүү болон эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгч, ажилтан албан хаагчид оролцсон юм байна... -
29/09/14
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдуг...
Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп”, ШУТИС хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэн, Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг энэ сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгууллаа. Тус чуулганаар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, ... -
26/09/14
Н.Удвал: Хөрөнгө оруулалтын мөнгө их гацаатай байг...
Түлэнхийн төв шинэ барилгатай болно гэж яриад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Эмнэлэг баригдахгүй байгаа шалтгааныг улс мөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Түлэнхийн төвд ойролцоогоор сард 1200 хүн ханддагаас 50 орчим хувь 0-4 насны хүүхдүүд байдаг байна. Гэтэл гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасаг нь Мөнгөн гүүр эмнэлгийн барилгыг сардаа 30 сая төгрөг, жилийн 360 сая төгрөгөөр түрээслэж хэдэн жил... -
26/09/14
СЭМҮТ шинэ байранд орлоо
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2014 оны 09 дүгаар сарын 25-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан хаагч нар оролцов. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг төвийн нээлтэд үг хэлэхдээ, &ldquo... -
26/09/14
Н.Удвал: Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл баруу...
Эрүүл мэндийн сайд Н.Удвал бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан салбарын бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгаж ажиллахыг холбогдох яамны сайд нарт даалгажээ. Түүнчлэн, Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс саяхан баталсан "Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх үндэс... -
25/09/14
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Унгар улсын “VMD Hospit...
Унгар улсын “VMD Hospital technology” группийн захирал Гашпар Марот, “Галк” компанийн гүйцэтгэх захирал Месарош Иштван, “VMD Hospital technology” группийн мэргэжилтэн Тамас Дарвос нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Улсын гуравдугаар төв эмнэлгийн... -
24/09/14
Н.Удвал: Эрүүл мэндийн ноцтой хүндрэл учрахаас өмн...
Эрүүл мэндийн яамны харъяа Нийгмийн Эрүүл мэндийн шуурхай удирдлагын төв үүд хаалгаа нээлээ. Энэ төвийг нээснээр Монгол орны 21 аймаг болон Манила дахь ДЭМБ-ын бүсийн төвтэй шууд холбогдох боломжтой болж байгаа юм. Манай улсад сүүлийн таван жилд томуугийн цар тахал, үер, зуд, орчны бохирдол гэсэн нийгмийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байгаа. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, түргэн үр дүнтэй ... -
23/09/14
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвийн нээлтийн үйл ажил...
Өнөөдөр ЭМЯ-нд Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа болон яамны газар, хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Сү Нюнт У болон НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Азийн хөгжл... -
22/09/14
Н.Удвал: Эрүүл мэндийн иж бүрэн шинэчлэлийн бодлог...
МАН-ын гишүүн Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай ярилцлаа. -Энэ чуулганд хэд дэхь жилдээ оролцож байна , юуны талаар хэлэлцэх гэж байгаа вэ ? Хоёр дахь жилдээ явж байна. Үр дүнтэй сайн чуулган болж байгааг талархан хүлээн авч байна. МАН оршин тогтнож байгаа үйл ажиллагаа явуулж байгаагийн гол үндэс нь мөрийн хөтөлбөр. Энэ мөрийн хөтөлбөрийг гишүүд уншаад зөв зүйл гэж бодоод итгэл үнэмшилээ болгон бид нар нэрээ ч мэдэхгүй зүс... -
19/09/14
МАХН БНАСУ-ын Хөдөлмөрийн намтай хамтран ажиллана
БНАСУ-ын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, тус намын Олон улсын харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга, ноён Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Тэд айлчлалынхаа хүрээнд МАХН-ын Гадаад харилцаа, сургалт судалгаа хариуцсан Нарийн бичгийн дарга З.Батбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар уулзлаа. Тус ... -
17/09/14
Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын биеийн байдал харь...
МАХН-аас аймаг орон нутагт зохион байгуулж байгаа “Шударга ёсны хуралдайн” бүсчилсэн зөвлөлгөөн өнгөрсөн амралтын өдүүдэд говийн бүсэд амжилттай явагдлаа. Говийн бүсийн зөвлөлгөөнд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар, З.Батбаяр, Г.Дугаржав, О.Лхагвацэдэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Э....
Нийт 87 хуудас/1729 мэдээ