Ж.Энхбаяр: Гурилын 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон
Монгол улсын газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбар эрсдэлд ороод байгаа учраас улаан буудай, гурилын импортын татварыг тэглэсэн хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барихаас аргагүй болжээ.
Энэ асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
2024 оны тариалалт 50 гаруй мянган га талбайгаар багасаж, ургац тэр хэмжээгээр буурсан.
Тодруулбал, Гурилын 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож, дахин 3-4 үйлдвэр зогсоохоо мэдэгдээд байгаа аж.
Тэрбээр “2023, 2024 оны өвөлжилт хаваржилт монголын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарт том гарз учруулсан. Ойролцоогоор 1 тэрбум ам.долларын хохирол учирсан. Уг хохирлын нөлөөллийг бууруулах үүднээс УИХ-аас захирамж гаргаж, гурил, буудай, малын тэжээлийг татваргүйгээр оруулж, өсөөд буй үнийн хөөрөгдөл, дутагдаад байсан малын тэжээл хангах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд 65,000 гаруй гурил, 80,000 гаруй улаан буудай ОХУ-аас татваргүй орж ирсэн нь тухайн үеийн нөхцөлд байдалд чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч импортоор гурил улаан буудай оруулж ирснээр дотоодын үйлдвэрүүд томоохон савлалт үүслээ” хэмээв.