УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
2024.10.09
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал аж ахуйн салбарын сайн туршлагыг нэвтрүүлнэ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавих ажлын хэсгийг 14 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай өнөөдөр (2024.10.09) Булган аймгийн “Аварга фермер” Жереми Тийссэнийг хүлээн авч уулзлаа.
Т.Жереми нь 31 жилийн өмнө Монголд ирж суурьшин иргэдэд хүнсний ногоо тарих сургалт явуулж эхэлсэн бөгөөд газар тариалан, махны чиглэлийн фермер эрхэлдэг. Жилд 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлж, орон нутгийн төсөвт 77.2 сая төгрөгийн татварын орлого оруулж ирсэн туршлага болон төслөө танилцуулав. Тухайлбал, монгол үхрийн махны чанар, амт бусад улс орныхтой харьцуулшгүй сайн тул дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж, гарц бий гэдгийг онцоллоо. Тэрээр нэг үхрийг тэжээж, зах зээлд нийлүүлэхэд есөн сарыг зарцуулдаг бол бусад малчин хоёр жилийг зориулж байгаа нь ихээхэн зардал, эрсдэл үүсдэг учраас нэгдэж, хоршиж ажиллах нь илүү өгөөжтэй гэв.
Бэлчээрийн даац хэтэрч, уламжлалт мал аж ахуйг ухаалаг шийдлээр, байгаль цаг уурын нөлөөллөөс ангид өсгөж, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх арга туршлагын талаарх фермер Т.Жеремийн саналыг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгийг УИХ-ын гишүүн М.Мандхай илэрхийллээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүслийн баталгаатай, эрүүл, чанартай махыг хэрэглэгчдэд нийлүүлж байгаа туршлагаасаа бусад аймаг, сумдын малчдад хуваалцахыг дэмжинэ гэлээ. “Шинэ хоршоо”-ны хоршоологчдыг тогтмол мэдлэгжүүлж, чадавхжуулах нь үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд онцгой ач холбогдолтойгоос гадна малын ашиг шим нэмэгдэж, агро-бизнес хөгжих, хөдөө аж ахуйн экосистем бүрдэх бүрэн боломжтой гэдгийг тодотголоо
УИХ-ын гишүүний Ажлын алба
Холбоотой
мэдээ
Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа
2025.01.20
М.Мандхай: Урьдчилан нөхөн төлбөр олгох зохицуулалтыг дагаад буцаан нэхэмжлэх асуудал үүсэ...
2025.01.17
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны тайлан, мэдээллий...
2025.01.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Өчигдөр
Ж.Батжаргал: Хүнс үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, борлуул...
2025
01.20
Арьс ширний төв лаборатори бүрэн шинэчлэгдлээ
2025
01.20
Төмсний ургамаланцараас анхны элит үрийг бойжуулж эхэллээ
2025
01.20
Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл байгуулагдлаа
2025
01.17
Х.Булгантуяа: Хуулийн нэрнээс нь эхлээд хуулийг өөрчлөх шаар...
2025
01.17
М.Мандхай: Урьдчилан нөхөн төлбөр олгох зохицуулалтыг дагаад...
2025
01.17
Ч.Ундрам: Малчин хүн өөрөө даатгуулдаг байх, тогтолцоог бүрд...
2025
01.17
Л.Соронзонболд: Малчдад төрөөс өгч урамшууллыг малын индекс...
2025
01.17
Ц.Идэрбат: Өөрсдийнхөө амьдралд нийцэж, хөрсөн дээрээ буусан...
2024
10.09
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал...
2024
10.08
Б.Баярбаатар: Зөв бодлогын үр дүнд гурилын үнэ тогтвортой ба...
2024
10.04
Ц.Туваан: Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлнэ
2024
10.04
Мөөгний салбарынхантай хамтран ажиллах санамж бичиг байгуула...
2024
09.30
Зүүн бүсийн хоршооны гишүүд малчдын туршлага судлах хөтөлбөр...
2024
09.30
Зочин: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцлоо
2024
09.30
Ажлын хэсгийн гишүүд худалдааны төвүүдэд ажиллаж, дотоодын б...
2024
09.28
Зочин: УИХ-ын гишүүн М.Мандхай оролцлоо
2024
09.27
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-ын “BAOWU Res...
2024
09.27
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан АНУ-аас Монгол Улса...