Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцэн "Цагаан тууз" аяныг эхлүүлж байжээ
2024.12.09

Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг эсэргүүцэн "Цагаан тууз" аяныг эхлүүлж байжээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Цагаан тууз” аянд нэгдлээ. Тус аяны үүслийн талаар тэрбээр дараах нийтлэлийг өөрийн цахим хуудсандаа бичжээ.

"1991 онд, Канадын цөөн хэдэн эрчүүд бусад эрчүүдийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалсан. Зөвхөн 6-хан долоо хоногийн дотор Канадад 100.000 эрчүүд энгэртээ цагаан тууз зүүж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ТА ЭНГЭРТЭЭ ЦАГААН ТУУЗ ЗҮҮСНЭЭР: Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хүчирхийлэл үйлдэхгүй гэдгийг амлаж байна.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоож, аюулгүй нийгмийг бүтээхэд ТАНЫ ОРОЛЦОО НЭН ЧУХАЛ билээ" хэмээжээ.