Х.Тэмүүжин: Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх боломж хуулийн хүрээнд бий
2024.11.06

Х.Тэмүүжин: Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх боломж хуулийн хүрээнд бий

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэнтэй уулзлаа. Тэрээр 2008 оны долоо дугаар сарын 01-ний өдрийн үйл явдалтай холбоотой маш олон залуучуудыг шүүх хурлаар хэрэгт шийтгэхдээ хаалттай хэлбэрээр шүүх хурал явсан. Энэ үйл явдлын тод жишээ өнөөдөр давтагдаж буйг онцоллоо.

Мөн шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх боломж хуулийн хүрээнд бий. Гагцхүү шүүгчийг хүсэхгүй байлгаж байгаа нь улс төрийн захиа даалгавар байхыг үгүйсгэхгүй. Тийм хардалт байна. Монголд онилсон мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаад байна уу гэж мөрдөн шалгах үйл явцаас харж байсан.Одоо бол ялгаварласан шүүх хурал яваад байна уу гэж харж байгаа. Харагдаж байгаа дүр төрхөөр нь шүүмжилж байгаа. Шүүх хурал хаалттай явж байгаа учраас хардахаас өөр арга алга гэсэн байр суурьтай байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn