2025.01.09

А.Ганбаатар:Засгийн газар шар нунтөг эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхийг зарлах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар асуулт асуулаа.

За тогтоолын төслийг бүхэлд нь бол дэмжиж байна.Тогтоолын төсөл батлагдсанаар одоо Зөөгч овоо дулаан уулын ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад, Монгол Францын хамтарсан ураны төсөл үр дүнтэй, цаашид ажиллана гэсэн итгэл байна. Гэхдээ энэ төслийн хүрээнд 34%-ийн энгийн хувьцааг, 10%-ийн давуу эрхийн хувьцаа, 5%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулаад, 9%-ийн өсөн нэмэгдэх Амнат -аа цуглуулна. Ийм тохиолдолд улс болон орон нутгийн төсөвт 5,1тэрбум доллар төвлөрөх боломжтой гэж байгаа. Энэ нь бол одоо Амнатаар орлуулснытөвлөрөл орлого. Бид нарын мэдэж заншсанаар Оюутолгойнгэрээний34% -ийг Төр эзэмшдэг гэсэн нийтийн ойлголт бий.

Хэрвээ 34%-аа эзэмших юм бол 5,6 тэрбум доллар төвлөрнө гэж байгаа. Харин энэ гэрээнд үүнээс өөр хувилбараар хийсэн давуу тал байна уу? Иргэд үүний ялгааг ойлгохгүй байна. Шууд харахад ингээд 5,6 мөн 5,1 хоёрыг харьцуулахаар 34%-ийн гэрээгээ хийгээд хүлээсэн нь дээр юм шиг харагдаад байгаа. Маргаашийн өөхнөөс, өнөөдрийн уушги гэдэг зарчмаар ажиллаж байгаа бол Н.Учрал сайд болон мэргэжлийн хүмүүс маань олон нийтэд энэ мэдээллээ маш сайн хэлж өгөх хэрэгтэй.

Зөвхөн тоон үзүүлэлтээр харахаар 5,6 тэрбумаа хүлээгээд арай илүү ашиг авсан нь зүгээр юм биш үү гэх үзэл санаатай хүмүүс бий. Татварын тогтворжуулалт хийх юм бол экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд дээр НӨАТ байхгүй болно. Засгийн газар энэ шар нунтгаа эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхийг одоо зарлана гэх зэрэг тогтоомоор байна. Мэргэжлийн хүмүүсээр энэ төслөө цаашаа удирдуулахын тулд хуучин байсан Цөмийн энергийн агентлагаа байгуулах уу? Улс төрчид, сайд, дарга нар удирдахаар асуудал гарна. Гэрээн дээр нэг хэдэн зүйл ажиглагдаж байгаа нь маркетингийн төлбөр 2%, ноу хау төлбөрт 1, 10-ны хувийг Орона төлөхөөр заасан. Энэ төлбөрийг ашгаас авах юм уу эсвэл нийт орлогыг тооцон авч төлөхөөр байгаа юм уу .

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn