Б.Уянга: "Мон Атом" компанийн эдийн засгийн байдал ямар байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асуулаа.
Өнөөдөр бүгдээрээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг УИХ-ын тогтоолоор батлах энэ эхний хэлэлцүүлгийг бол хийж байна. Тэгэхээр УИХ-ын тогтоолоор тусгай төлбөрийн хэмжээг тогтоно, хуульд албан ёсоор оруулахгүй байна гэдэг бол УИХ-аар тусгай төлбөрийн хувийг өөрчлөөд байх боломжтой, тогтвортой бус юм шиг, ийм ойлголттой байгаад байх юм. Үүн дээр Цөмийн энергийн тухай хуульд доод, дээд таазыг нь оруулах ёстой байж уу? Хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгч талдаа эрсдэл нь болоод ороод ирэх вий. Үүнд ямар хариулт өгөх вэ? Бадрах Энержи ХХК-ийн төрийн эзэмшлийн давуу эрхийн 10%-ийн ийм хувьцаатай бид болох нь? Бадрах Энержигийн 10%-ийг нь төр эзэмшчих юм байна. Харин Монатом компанийн өөрийнх нь эдийн засгийн байдал нь ямар байгаа юм? Үүнд ямар байдлаар оролцох юм. Эрдэнэт, Оюутолгой шиг байх юм уу, ашигтай ажиллах уу? Үйл ажиллагааг нь хэрхэн харж байгаа вэ?
Уурхай ашиглалтын үе шатад төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90% нь Монгол байна. 10% нь гадаад байж болно гэж, гэрээнд гэрээний төсөлд заагдаж орж ирсэн бол талархаж хүлээж авч байгаа. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ ажилчдынхаа тоогоор биш, магадгүй цалингийн сангийнх нь 90% нь Монгол ажилчдад 10% нь одоо гадаад ажилчид ноогдох байдлаар ашиглалтын үед явна аа гэж оруулж өгөх шаардлагатай байж уу? Дараа дараагийн иймэрхүү төрлийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр яг энэ цалингийн сангийнх нь хуваарилалт байдлаар нь ярьдаг болбол яасан юм бэ гэсэн ийм саналтай байна. За сүүлийн нэг асуулт бол энэ хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтад бүтээн байгуулалтын үе шат буюу 4 жилийн хугацаанд хийх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг хавсарч оруулж өгөхгүй байсан уу?
Монгол орчуулга дээрээ 4 жил бүтээн байгуулалтаа хийхийг эрмэлзэнэ гэж орчихсон байгаа. Үүнийг эцэслэн зөвшилцөөд батлахдаа 4 жил багтааж явуулна, хавсралтаар энэ нь ажлаа хийнэ ээ гэж оруулж өгөх ёстой байсан уу? Энэ саналуудыг гаргаж, албан ёсоор Учрал сайдад хаяглаад хүргүүлсэн. Та хэд маань зөвшилцлийнхөө шатанд бас хэрэглэх зүйлүүдээ бол авч ашиглахыг хүсье ээ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn