2024.12.16
Д.Батлут: Хүүхэд нэгдүгээрт
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллах үеэрээ өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэлзүйн чиглүүлэх сургалтад 350 гаруй хүүхдийг хамрууллаа.
Сургалтыг эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Мөнхмаа, Орхон аймгийн насан туршийн суралцахуйн төвийн нийгмийн ажилтан Н.Лхагвадулам, “Дурсамжийн дэвтэр”-ийн зохиогч Д.Гантуул нар удирдан явуулсан юм.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн 800 гаруй төгсөх ангийн сурагчдад зориулж анд найзуудынхаа дурсамжийг мөнхлөх, насан туршдаа дурсан санах бэлгэдэл болгож “Дурсамжийн дэвтэр”-ийг хадгалууллаа. Тус арга хэмжээ цаашид Галт, Рэнчинлхүмбэ, Тариалан сумдад үргэлжилнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан